Өдийг хүртэл Postal code гэдэг дээр 97611 байдаг гэж ойлгоод, энд тэнд бүртгүүлэхдээ тавиад байлаа. Тэгсэн чинь биш болдог юм байна аа. +976(0)11 гэхээр Area code гэнэ. Харин ZIP (Zone Improvement Plan) буюу Postal code гэдэг нь шуудагнийн код нь зургаан оронтой (бусад орны хувьд өөр) ба эхний хоёр орон нь улсыг, дундах 1 орон нь аймаг хотыг, дараагийн 1 орон дүүргийг, сүүлийн хоёр орон нь хороог харьяалах шуудангийн салбар (Монгол шуудан) ажээ. Жишээлбэл Монгол улсын Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 11-р хороо гэвэл 210524 болно.
Энд
- 21 = Монгол улс
- 0 = Улаанбаатар хот
- 5 = Баянгол дүүрэг
- 24 = 11-р хорооны харьяалагдах шуудагийн салбар
1 сэтгэгдэл:
ZIP code Postal Code 2 chini shal oor yumnuud shuu dee. Mongoliin ZIP code-iig sayakhan zokhioson. www.zipcode.mn-ees uzeerei